Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бизнесийн таатай орчны индексээр 76 дугаарт бичигдлээ

Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг бизнесийн таатай орчны индексээр манай улс 189 орноос 76 дугаарт эрэмблэгджээ. Улс орнуудыг арван үндсэн шалгуураар үнэлж, эрэмбэлдэг энэ тайланд манай улс бизнес эхлүүлэх, барилгын зөвшөөрөл, эрчим хүч авахад хүндрэлтэй байх гэсэн гурван шалгуураар 10-аас дээш байр

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бизнесийн таатай орчны индексээр 76 дугаарт бичигдлээ
Бизнесийн таатай орчны индексээр 76 дугаарт бичигдлээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг бизнесийн таатай орчны индексээр манай улс 189 орноос 76 дугаарт эрэмблэгджээ.

Улс орнуудыг арван үндсэн шалгуураар үнэлж, эрэмбэлдэг энэ тайланд манай улс бизнес эхлүүлэх, барилгын зөвшөөрөл, эрчим хүч авахад хүндрэлтэй байх гэсэн гурван шалгуураар 10-аас дээш байр урагшилсан үзүүлэлттэй гарчээ.

Харин үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлэх, хил дамжуулан худалдаа хийх, татвар төлөх, хөрөнгө оруулагчдыг хамгаалах зэрэг долоон шалгуураар 1-6 байраар ухарчээ. Энэ жилийн жагсаалтыг өнгөрсөн жилийн адил Сингапур, Хонконг, Шинэ-Зеланд, АНУ, Дани тэргүүлсэн бол Чад улс "баян ходоод" болжээ. Манай өмнөд хөршийн хувьд таван байраар ухарч 96 дугаарт бичигдэв. Харин хойд хөрш 20 байраар урагшилж хамгийн их амжилт гаргасан орнуудын тоонд багтжээ. Манай орны энэ үзүүлэлт өнгөрсөн жилээс дөрвөн байр урагшилсан байна.

Хуваалцах