БХБЯ Монголын хотуудын холбоотой хамтарч ажиллахаар болов
Өчигдөр буюу 7-р сарын 8-нд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн Монголын хотуудын холбооны гүйцэтгэх захирал Б.Оюунбаяр нар Төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах хамтын ажиллагааны ээлжит гэрээнд гарын үсэг зурлаа.
Мэдээллийн алба

Монголын хотуудын холбоо ТББ нь Монгол Улсын хотын хөгжил, хот суурины тогтолцоог дэмжих, хот байгуулалтын арга туршлагыг солилцуулах, хотуудын гадаад харилцааг хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх гэх мэт ажлуудыг хийдэг.
Тус холбоо нь Ази номхон далайн бүс нутгийн хотуудын холбоог нэгтгэдэг бөгөөд олон улсын төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилладаг юм байна.