БХИС-ийн хичээлийн жилийн бэлтгэлтэй танилцав
Мөн энэ үеэр сургуулиудын хичээлийн байр, танхим, номын сангийн байдалтай танилцаж, тулгарч буй асуудлыг хэрхэн шийдэх тухай ярилцсан байна.
Мэдээллийн алба

2015 оны хичээлийн шинэ жил эхлэхэд тав хоног үлдээд байна. Энэ хугацаанд Ерөнхий боловсролын сургуулиуд сурагчдаа, их, дээд сургууль, коллежиуд оюутнуудаа угтан авахаар бэлтгэлдээ шамдацгааж байна. Өнөөдөр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар болон тус яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Алтансүх нар Батлан хамгаалах их сургуульд ажиллалаа. Шинэ бүтэц зохион байгуулалтад шилжсэн болон хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан БХЯ-ны удирдлагууд БХИС-ийн удирдлага, багш нартай уулзаж санал бодлыг нь сонирхсон юм.
Мөн энэ үеэр сургуулиудын хичээлийн байр, танхим, номын сангийн байдалтай танилцаж, тулгарч буй асуудлыг хэрхэн шийдэх тухай ярилцсан байна.


















