Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Black panther” киноноос сэдэвлэсэн цуврал бүтээнэ

“Black panther” кино 2018 онд нээлтээ хийж 1.3 тэрбум ам.долларын ашиг орлого олсноос гадна Оскарын шагналын 7 төрөлд нэр дэвшиж, гуравт нь ялалт байгуулсан

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Black panther” киноноос сэдэвлэсэн цуврал бүтээнэ
“Black panther” киноноос сэдэвлэсэн цуврал бүтээнэ. Зураг: МҮОНРТ

“Black panther” кино 2018 онд нээлтээ хийж 1.3 тэрбум ам.долларын ашиг орлого олсноос гадна Оскарын шагналын 7 төрөлд нэр дэвшиж, гуравт нь ялалт байгуулсан билээ. Харамсалтай нь тус киноны гол дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Чедвик Аарон Боузман хорт хавдрын улмаас нас барсан тухай мэдээ өнгөрсөн наймдугаар сард олон сая хүнийг уй гашууд автуулсан.

“Марвел” студийн супер баатартай дэлгэцийн бүтээл болох “Black panther” киноны хоёрдугаар ангийн зураг авалт ирэх долоодугаар сард эхлэхээр болсон. Мөн тус студиэс “Black panther - 2” кинонд Чедвик Боузманы бүтээсэн дүрийг орлон тоглогч болон график ашиглах байдлаар бүтээхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл хоёрдугаар анги 2022 оны долоодугаар сарын 8-нд нээлтээ хийхээс гадна “Black panther”-ийн “spin-off” цувралыг “Дисней Плас” бүтээхээр болжээ.

Холливудын найруулагч Райан Куглер “Black panther" киноны хоёрдугаар анги дээр ажиллаж байгаа. Тэрбээр мөн “Уолт Дисней” компанитай таван жилийн гэрээ байгуулж, хэд хэдэн кино төсөлд ажиллахаар болсны нэг нь хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа Вакандагийн тухай олон жилийн турш үргэлжлэх телевизийн цуврал аж. Түүнчлэн тус цуврал дээр ажиллаж байгаа хамт олон Чедвик Боузман агсны бүтээсэн дүрд өөр жүжигчин сонгон шалгаруулахгүй гэдгээ мэдэгджээ.

Хуваалцах