Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Black Widow” нөгөөдөр нээлтээ хийнэ

“Marvel” студийн “Shang-Chi and the Legend of the Ten Rings” бүрэн хэмжээний кино есдүгээр сарын 3-нд, “Eternals” арваннэгдүгээр сарын 5-нд, “Spider-Man: No Way Home” арванхоёрдугаар сарын 17-нд нээлтээ хийнэ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Black Widow” нөгөөдөр нээлтээ хийнэ
“Black Widow” нөгөөдөр нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

“КОВИД-19” цар тахлаас үүдсэн нөхцөл байдал дэлхийн кино урлагийн салбарт асар их хүндрэл бэрхшээл авчирсан. Зөвхөн Холливудад гэлтгүй дэлхийн олон улсад кино урлагийн салбарынхан шинэ бүтээлийнхээ нээлтийн товыг удаа дараа хойшлуулсан билээ.

Нээлтээ хойшлуулж өнгөрсөн тавдугаар сарын 7-нд товлоод байсан ч дахин хойшлуулсан “Marvel” студийн “Black Widow” бүрэн хэмжээний кино энэ сарын 9-нөөс буюу нөгөөдрөөс үзэгчдэд хүрэх бөгөөд дэлхий дахины ажиллаж байгаа кинотеатрууд болон “Disney+” стриймингээр үзэгчдэд хүрэх юм байна.

Сонирхуулахад, “Marvel” студийн “Shang-Chi and the Legend of the Ten Rings” бүрэн хэмжээний кино есдүгээр сарын 3-нд, “Eternals” арваннэгдүгээр сарын 5-нд, “Spider-Man: No Way Home” арванхоёрдугаар сарын 17-нд нээлтээ хийнэ.

Хуваалцах