Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Блүүмберг”-ийн Э.Долгион суллагджээ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын хэрэгт "Блүүмберг” телевизийн хөтлөгч Э.Долгион холбогдоод байгаа билээ. Учир нь тэрбээр Ё.Отгонбаярыг БСШУЯ-ны салбарын сайдаар ажиллаж байхад нь тус яамны газрын даргаар ажиллаж байсан.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Блүүмберг”-ийн Э.Долгион суллагджээ
"Блүүмберг”-ийн Э.Долгион суллагджээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын хэрэгт "Блүүмберг” телевизийн хөтлөгч Э.Долгион холбогдоод байгаа билээ. Учир нь тэрбээр Ё.Отгонбаярыг БСШУЯ-ны салбарын сайдаар ажиллаж байхад нь тус яамны газрын даргаар ажиллаж байсан.

Иймд түүнийг их хэмжээний мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн прокурорын зөвшөөрлийн дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүнийг саатуулсны маргааш шүүхээр энэ асуудлыг хэлэлцэн заавал хорих шаардлагагүй, гадуур байцаах боломжтой хэмээн үзэж, түүнийг суллажээ.

Түлхүүр үг:Э.Долгион
Хуваалцах