BMW-ийн борлуулалт өсчээ
Германы дээд зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч BMW компани өнгөрсөн сард дэлхий нийтээр BMW маркийн 157062 автомашин хэрэглэгчдэд нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар өссөн үзүүлэлт юм.
Мэдээллийн алба

Германы дээд зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч BMW компани өнгөрсөн сард дэлхий нийтээр BMW маркийн 157062 автомашин хэрэглэгчдэд нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар өссөн үзүүлэлт юм.
BMW-ийн борлуулалт Германы дотоодын зах зээлд ихээхэн нэмэгдсэн бөгөөд BMW, Mini автомашины борлуулалт өнгөрсөн оны долдугаар сартай харьцуулахад 26.5 хувиар өсч, 28387 автомашин худалдаалжээ.
Тус компани өнгөрсөн сард дэлхий нийтээр 183 мянган автомашин борлуулсан нь 2018 оны мөн үеийнхээс 1.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
CCTV-ийн мэдээлснээр Германы автомашин үйлдвэрлэгч BMW компани шинэ загварын SUV буюу бага оврын жийп машинаа зах зээлд нийлүүлсэнтэй холбоотойгоор өнгөрсөн сард уг машины Хятад дахь борлуулалт нэмэгдсэн байна. Хятадын эх газрын бүс нутгаар BMW загварын машины борлуулалт хоёр оронтой өсөлтөнд хүрч, тус бүс нутагт 53953 автомашин борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 15.6 хувиар өсчээ.


















