Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНАСАУ 2024 онд БНХАУ-д гаргасан бугуйн цагны экспортоор Японы дараа оржээ

Умард Солонгосоос Хятад улсад өнгөрсөн онд 16,3 сая ам.долларын бугуйн цаг экспортолсон нь Японы дараа орох үзүүлэлт болсныг Хятадын гаалийн албаны мэдээ харуулжээ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНАСАУ 2024 онд БНХАУ-д гаргасан бугуйн цагны экспортоор Японы дараа оржээ
БНАСАУ 2024 онд БНХАУ-д гаргасан бугуйн цагны экспортоор Японы дараа оржээ. Зураг: МҮОНРТ

Умард Солонгосоос Хятад улсад өнгөрсөн онд 16,3 сая ам.долларын бугуйн цаг экспортолсон нь Японы дараа орох үзүүлэлт болсныг Хятадын гаалийн албаны мэдээ харуулжээ. Эдийн засгийн бэрхшээлд байгаа Пеньян хатуу валютын орлогоо нэмэгдүүлэхийн тулд НҮБ-ын хориг арга хэмжээнд ороогүй бугуйн цагны экспортоо нэмэгдүүлсэн нь ийм дүн үзүүлсэн байна.

Хятадад бугуйн цаг нийлүүлсэн 12 улс дундаас Япон улс 120 сая ам.долларын нийлүүлэлтээр тэргүүлсэн бол, Швейцар улс 5.87 сая ам.долларын дүнгээр 3-т жагсжээ. Тус улсын пуужин цөмийн хөтөлбөрүүдийн санхүүжилтийг хаах хүрээнд тус улсын нүүрс болон бусад эрдэс бодисын экспорт НҮБ-ын хориг арга хэмжээнд орсон юм. Умард солонгосын Хятад руу гаргадаг бугуйн цагны экспорт цар тахлын дунд үеэс зогссон боловч 2023 онд хил нээгдсэнээр өнгөрсөн онд 4 дахин нэмэгдэж, 4,05 сая ам.долларт хүрчээ.

Хуваалцах