БНАСАУ баллистик пуужингийн хөдөлгүүрийг туршжээ
Өнгөрсөн сарын сүүлээр БНАСАУ тив хоорондын шинэ баллистик пуужингийн хөдөлгүүрийг туршсан гэх мэдээллийг дипломат эх сурвалжууд өгч байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн сарын сүүлээр БНАСАУ тив хоорондын шинэ баллистик пуужингийн хөдөлгүүрийг туршсан гэх мэдээллийг дипломат эх сурвалжууд өгч байна. Тус улсын баруун хойд бүсийн Тонгчангри пуужин хөөргөх байгууламжаас туршилт хийсэн гэж АНУ болон бусад хэд хэдэн улсын эх сурвалжууд мэдээллээ. Умард Солонгосын засгийн газар өнгөрсөн тавдугаар сараас эхлэн бусад улс орнуудтай яриа хэлэлцээ хийх сонирхлоо илэрхийлээд байгаа юм. Тус улс цөмийн зэвсэг хийхэд ашиглагддаг плутонийг боловсруулах хүчин чадалтай Ионбений цөмийн судалгааны реакторын үйл ажиллагааг дахин сэргээсэн байж болзошгүй аж. Өнөөдөр Хятадын нийслэл хотноо тус улсын гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Ким Ге Гван тус улсын цөмийн хөтөлбөрийн асуудлыг хөндсөн хуралдаанд оролцох юм. Өнгөрсөн сард хийсэн хөдөлгүүрийн туршилт нь АНУ-тай хоёр талын яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэх тал дээр шахалт өгөх санааг агуулж байна гэсэн дүгнэлтийг улс төрийн ажиглагчид өгч байна.


















