БНАСАУ-д гуравдугаар сард парламентын сонгууль болно
БНАСАУ сүүлийн таван жилд анх удаа парламентын сонгууль явуулах гэж байна. Ардын дээд хурлын сонгуулийг ирэх 3-р сарын 10ны өдөр явуулахаар товлолоо гэж тус улсын төрийн телевиз өнөөдөр өглөө мэдээлжээ. Энэ бол тус улсын удирдагч Ким Жон Ун 2011оны 12-р сард төрийн эрхийг авснаас хойших парламентын
Мэдээллийн алба

БНАСАУ сүүлийн таван жилд анх удаа парламентын сонгууль явуулах гэж байна. Ардын дээд хурлын сонгуулийг ирэх 3-р сарын 10ны өдөр явуулахаар товлолоо гэж тус улсын төрийн телевиз өнөөдөр өглөө мэдээлжээ. Энэ бол тус улсын удирдагч Ким Жон Ун 2011оны 12-р сард төрийн эрхийг авснаас хойших парламентын хоёр дахь сонгууль болох юм.
Сонгуулиар ардын дээд хурлын 700 орчим төлөөлөгчдийг сонгоно, ингээд шинэ чуулган 4-р сард эхлэх юм байна. БНАСАУ өмнө нь цөмийн зэвсгийн хөгжил, эдийн засгийн хөгжил хоёроо зэрэгцүүлж явуулах бодлого барьж байсан. Харин өнгөрсөн оны 4-р сард тус улс цөмийн зэвсгийн хөгжил нь амжилтад хүрч, цөмийн зэвсэгтэй болсноо олон улсад зарласан.
Парламентын сонгууль явуулах замаар удирдагч Ким Жон Ун энэхүү шинэ бодлогоор өөрийн дэглэмийн суурийг бэхжүүлэх зорилготой
Ингээд цөмийн зэвсгийн туршилтын талбайг хааж, тив алгасагч баллистик пуужин туршихгүй цаашид үндэсний эдийн засгаа сэргээхэд гол бодлогоо явуулна гэдгээ зарласан юм. Парламентын сонгууль явуулах замаар удирдагч Ким Жон Ун энэхүү шинэ бодлогоор өөрийн дэглэмийн суурийг бэхжүүлэх зорилготой байж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.


















