БНАСАУ хамтарсан цэргийн сургуулилтыг цуцлахыг уриалжээ
БНАСАУ-ын эрх баригчид АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтыг өөрт нь халдан довтлох зорилго агуулж байна гэж үзэж цэргийн хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ.
Мэдээллийн алба

БНАСАУ-ын эрх баригчид АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг өөрт нь халдан довтлох зорилго агуулж байна гэж үзэж цэргийн хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ.
Үүний зэрэгцээ холбоотон хоёр улсын явуулж байгаа энэ сургуулилт нь Умард Солонгос улсад цэргийн аюул занал учруулж байна гэж үзэж, хамтарсан цэргийн сургуулилтыг цуцлахыг Вашингтон Сөүлийн талд хандан уриалжээ.
Умардын Эх орноо энх тайвнаар нэгтгэх хорооны цахим хуудсанд мэдээлснээр, Солонгосын хойгт онц байдал үүсэж магадгүй хэмээн үзэж АНУ болон БНСУ сүүлийн жилүүдэд завсарлаад байсан цэргийн сургуулилтаа сэргээжээ. Энэ нь Умардын аюулгүй байдалд нөлөөлж байна гэж үзэж байна.
Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-ын Төрийн хэрэг хариуцсан комиссын гишүүн Ким Ё Жон, Умардыг цөмийн зэвсгээс татгалзсан хийх нөхцөлд эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ гэсэн Ерөнхийлөгч ЮнСокЁоль-ийн саналыг эрс няцаасан. Улмаар холбоотон орнууд хамтарсан цэргийн сургуулилалтаа албан ёсоор эхэлсэнд Умардын талаас эрс дургүйцлээ илэрхийлж байгаа төдийгүй энэ нөхцөл байдал Солонгосын хойгт хурцадмал байдал үүсгэж болзошгүй гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч ЮнСокЁль-д анхааруулжээ.
2019 онд Вьетнамын нийслэл Ханой хотноо болсон, Америк Умард Солонгосын 2 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт үр дүнгүй өндөрлөж, 2 улсын хооронд хийж байгаа цөмийн хэлэлцээ зогссон. Энэ үеэс, Умард Солонгос, тактикийн шинэ зэвсгүүд туршиж, Америк Өмнөдийнхөн, бага бүрэлдэхүүнтэй цэргийн хамтарсан сургуулийг хийж эхэлсэн юм. Умард Солонгосын тал, Пхеньяны эсрэг дайсагнасан үйлдэл, тэр дундаа хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоохгүй бол, урьд өмнө байгаагүй аюулгүй байдлын сорилттой тулгарах болно гэж, холбоотон орнуудад хатуу анхааруулга өгч байна.
Умардын хувьд, энэ онд пуужингийн туршилтаа эрчимжүүлж, өнгөрсөн 4 дүгээр сард л гэхэд, Хвансон-17 нэртэй тив алгасагч баллистик пуужин амжилттай туршсанаа зарласан. Өмнөдийн хувьд, "Пхеньян дахин цөмийн туршилт хийхэд бэлэн байна, Сөүл батлан хамгаалах, аюулгүй байдлын үүднээс энэ аюул заналхийллийг даван туулах арга хэмжээ авч байна гэж хамтарсан цэргийн сургуулилтаа сэргээж байгаагаа" хэмээн тайлбарлажээ.


















