БНАСАУ хориг арга хэмжээг зөрчин 200 сая долларын ашиг олжээ
Умард Солонгос тус улсын эсрэг тогтоосон хориг арга хэмжээг зөрчин хориотой барааны экспортоор 200 сая орчим долларын ашиг олсон тухай НҮБ-ын тайланд өгүүлж байна. НҮБ-ын шинжээчид БНАСАУ хэд хэдэн орон, үүний дотор Орос, Хятад, Малайзад нүүрс илгээсэн гэх дүгнэлтэд хүрчээ.
Мэдээллийн алба

Умард Солонгос тус улсын эсрэг тогтоосон хориг арга хэмжээг зөрчин хориотой барааны экспортоор 200 сая орчим долларын ашиг олсон тухай НҮБ-ын тайланд өгүүлж байна. НҮБ-ын шинжээчид БНАСАУ хэд хэдэн орон, үүний дотор Орос, Хятад, Малайзад нүүрс илгээсэн гэх дүгнэлтэд хүрчээ. Ингэхдээ Пхеньян нүүрсийг Умардад бус Орост, эсвэл Хятадад олборлосон гэх хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж “Ройтерс” агентлаг тодруулж байна.
Нүүрсний нийлүүлэлтийг янз бүрийн арга заль, чиглэл маршрут, арга самбаа ашиглан хийсэн гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд танилцуулсан тайланг зохиогчид нотолж байна. Баримт бичигт өгүүлснээр: 2017 оны 1-9 сар хүртэлх хугацаанд Умард Солонгос Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор хориглосон бүх бараа таваарыг экспортолж байсан байна. Ингээд НҮБ-ын шинжээчдийн комисс Умард Солонгосыг зөвхөн хууль бус нүүрсний экспорт хийсэнд төдийгүй мөн гадаадын оролцоотой, оффшор компаниуд болон олон улсын банкнуудын тусламжтай газрын тосны нийлүүлэлт хийсэн хэрэгт буруутгаж байна. БНАСАУ-д суугаа Хятадын элчин сайдын яам Бээжин Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээг зөрчсөн хэрэгт огт холбоотой гэдгийг няцааж байна.
Хятадын дипломатчдын хэлж байгаагаар: хөрш орон хооронд хэвийн худалдааны солилцоо хийгдэж байгаа бөгөөд хятадын хоол хүнс, жимс жимсгэнэ, гэр ахуйн цахилгаан бараа Умардын нутагт худалдагдсан хэвээр байгаа юм байна.
Тайланг зохиогчид: БНАСАУ 2012-2017 онд Сирид химийн зэвсэг боловсруулахад нь тусалж байсан, Сирийн эрдэм шинжилгээний төвд гаалиар баталгаажаагүй ачаа илгээж байсан гэдэгт итгэлтэй байна. Үүнээс гадна Умард Солонгосоос Мьянмарт “газар-агаар” ангиллын баллистик пуужин нийлүүлж байсан тухай баримт бичигт өгүүлжээ.


















