Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНАСАУ тив алгасагч баллистик шинэ пуужингаа танилцууллаа

БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын 8 дахь удаагийн их хуралд зориулсан цэргийн жагсаал өчигдөр нийслэл Пёньян хотноо боллоо. Тус улсын цахилгаан мэдээний агентлагийн дамжуулснаар энэхүү цэргийн жагсаалын үеэр шинэ төрлийн баллистик пуужингаа танилцуулсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНАСАУ тив алгасагч баллистик шинэ пуужингаа танилцууллаа
БНАСАУ тив алгасагч баллистик шинэ пуужингаа танилцууллаа. Зураг: МҮОНРТ

БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын 8 дахь удаагийн их хуралд зориулсан цэргийн жагсаал өчигдөр нийслэл Пёньян хотноо боллоо. Тус улсын цахилгаан мэдээний агентлагийн дамжуулснаар энэхүү цэргийн жагсаалын үеэр шинэ төрлийн баллистик пуужингаа танилцуулсан байна.

Энэ нь шумбагч хөлгөөс харвах чадалтай тив алгасагч баллистик пуужин бөгөөд дэлхийд хамгийн хүчирхэг зэвсэг хэмээн мэдээлж байна. Умард Солонгосын цахилгаан мэдээний агентлаг мөн цэргийн жагсаал Пёньян хотын төв Ким Ир Сений нэрэмжит талбайд болсныг мэдээлсэн. Энэхүү сүрт жагсаалыг Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нам төрийн удирдлагуудын хамтаар индрээс үзсэн байна. Жагсаалын үеэр мөн тактикийн шинэ загварын пуужингууд, өөрөө явагч артиллерийн төхөөрөмжүүдийг ч танилцуулсан байна. Умард Солонгосын Хөдөлмөрийн намын 8 р их хурал энэ сарын 5-12-ны өдрүүдэд болж өндөрлөсөн юм.

Тус намын өмнөх 7-р их хурал 2016 оны 5 сард болж байсан юм. Харин цэргийн жагсаалыг хамгийн сүүлд өнгөрсөн оны 10-р сард Хөдөлмөрийн нам үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойгоор зохион байгуулж байсан юм.

Хуваалцах