Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНАСАУ цар тахалтай тэмцэх төсвөө нэмэгдүүлнэ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун энэ онд цар тахлын эсрэг арга хэмжээнд зарцуулах Засгийн газрын зардлаа гуравны нэгээр нэмэгдүүлэхээр боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНАСАУ цар тахалтай тэмцэх төсвөө нэмэгдүүлнэ
БНАСАУ цар тахалтай тэмцэх төсвөө нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун энэ онд цар тахлын эсрэг арга хэмжээнд зарцуулах Засгийн газрын зардлаа гуравны нэгээр нэмэгдүүлэхээр боллоо. Тус улсад өнөөг хүртэл коронавирусний нэг ч тохиолдол бүртгэгдээгүй хэвээр байна.

Хоёр жилийн турш хилээ хаасан Умард Солонгос улс БНХАУ-тай төмөр замын ачаа тээврээ өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Тиймээс төмөр замаар орж ирж болзошгүй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ковидтой тэмцэх зардлын төлөвлөгөөгөө баталлаа.

Ким Жон Ун өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон улс төрийн бага хурлын үеэр "шинжлэх ухааны үндэслэл"-д суурилсан вирусний эсрэг дэвшилтэт арга хэмжээнд шилжихийг уриалж, цар тахлын эсрэг хариу арга хэмжээг илүү өргөн хүрээнд өөрчлөхөө мэдэгдсэн юм.

БНАСАУ-ын Ардын дээд хурал өнгөрсөн жилтэй харьцуулахад коронавирусний эсрэг арга хэмжээнд зарцуулах зардлыг 33.3 хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөг баталсан байна. Уг тайланд зарцуулалтын төлөвлөгөөг мөнгөн дүнгээр нийтлээгүй байна.

Ким Жон Ун харин парламентын хуралдаанд биеэр оролцоогүй. Гэхдээ түүний хувьд саяхан хийсэн улс төрийн илтгэлдээ цөмийн зэвсгийн нөөцөө улам бэхжүүлэхээ амласан юм.

Өнгөрсөн жил Умардын Засгийн газар нийт зардлынхаа 15.9 хувийг цөмийн зэвсгийн хөтөлбөрт зарцуулсан бөгөөд энэ оны төсвийн ижил хувийг цэргийн чадавхыг нэмэгдүүлэхэд зориулна гэж тус улсын төрийн хэвлэл мэдэгджээ.

Хуваалцах