Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНАСАУ цөмийн хөтөлбөрийг бүрэн зогсоох аливаа нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн...

Умард Солонгос Ким Жон Ын, Дональд Трамп нарын хооронд хийх дээд хэмжээний уулзалтын өмнө АНУ-аас тулгаж буй нөхцлийн дагуу цөмийн хөтөлбөрөө бүрэн гүйцэд зогсооход бэлэн байгаагаа илэрхийлж байна. Японы “Асахи синбун” сонин дипломат эх сурвалжид тулгуурлан өнөө өглөө

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
БНАСАУ цөмийн хөтөлбөрийг бүрэн зогсоох аливаа нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн...
БНАСАУ цөмийн хөтөлбөрийг бүрэн зогсоох аливаа нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн.... Зураг: МҮОНРТ

Умард Солонгос Ким Жон Ын, ДональдТрамп нарын хооронд хийх дээд хэмжээний уулзалтын өмнө АНУ-аас тулгаж буй нөхцлийн дагуу цөмийн хөтөлбөрөө бүрэн гүйцэд зогсооход бэлэн байгаагаа илэрхийлж байна. Японы “Асахисинбун” сонин дипломат эх сурвалжид тулгуурлан өнөө өглөө энэ тухай мэдээллээ.

Эх сурвалжаас ирсэн мэдээгээр, өнгөрсөн сарын сүүлээр Америкийн Тагнуулын төв газрын хэсэг ажилтнууд, цөмийн эрчим хүчний салбарын шинжээчид Пхеньянд бүтэн долоо хоног зочилжээ. "Асахисинбун" сонины бичиж байгаагаар, Пхеньян өөрийнхөө цөмийн байгууламжуудад үзлэг шалгалт хийхэд дэмжлэг үзүүлээд зогсохгүй тив алгасагч баллистик пуужингаасаа татгалзахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Токио, Вашингтон, Сөүлд Пхеньян 12 орчим атомын бөмбөгтэй гэж үзэж байгаа юм байна. АНУ БНАСАУ-аас цөмийн хөтөлбөрөө эргэлт буцалтгүйгээр, олон улсын хараа хяналт дор зогсоохыг шаардаж байгаа. Зарим нэг мэдээгээр, талууд энэ асуудлыг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг-МАГАТЭ-тэй урьдчилсан байдлаар ярьж эхлээд байгаа юм байна.

Гэхдээ Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг бүрэн гүйцэд зогсооход бас бэрхшээл бий. Энэ нь тодорхой цаг хугацаа товлох явдал. Мөн Пхеньянд энэ ажлыг хийж дуусгахад хугацаа хэрэгтэй гэдгийг хүн бүр ойлгож байгаа. АНУ энэ үйл явцыг Трамп засгийн эрхэнд байх хугацаанд дуусгана хэмээн тооцоолж байгаа бол БНАСАУ өөрт ашигтай зарим нэг болзол тавих нь тодорхой. Тухайлбал олон улсын хориг арга хэмжээг цуцлах, Вашингтонтой дипломат харилцааг хэвийн болгох, өнөө байгаа төр нийгмийн тогтолцоог хэвээр үлдээх гэх мэт. Энэ бүгдээс үзэхэд яриа хэлэлцээ сунжрах нь тодорхой харагдаж байна. Өөр нэг бэрхшээл бол БНАСАУ-ыг зөвхөн баллистик пуужингаас төдийгүй мөн Өмнөд Солонгос болон Японд аюул заналхийлдэг дундын ба ойрын зайны пуужингаас нь татгалзуулж чадах уу? үгүй юу? гэдэг асуудал юм.

Яг одоо БНАСАУ болон АНУ хоёр хоёр орны удирдагч ДональдТрамп, Ким Жон Ын-ы уулзалтыг зохион байгуулах асуудал хэлэлцэж байна. Энэ уулзалтаар гол анхаарлыг Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид бүс нутаг болгох асуудал хэлэлцэх аж. Трамп өнгөрсөн даваа гарагт өөрийх нь Ким Жон Ын-тай хийх уулзалт нэг бол хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн Панмунжон сууринд эсвэл Сингапурт болох тухай зарлан мэдээлсэн. Уулзалт ирэх 6 дугаар сарын эхээр, эсвэл байдал хэрхэн яаж өрнөхөөс шалтгаалж тэрнээс ч наана болохыг үгүйсгээгүй.

Хуваалцах