Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНАСАУ цөмийн туршилт хийснийг буруушаасан тогтоолыг санал нэгтэйгээр баталлаа

Японы парламентын хоёр танхимын гишүүд Умард Солонгос улс цөмийн тав дахь удаагийн туршилт хийснийг буруушаасан тогтоолыг санал нэгтэйгээр баталлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНАСАУ цөмийн туршилт хийснийг буруушаасан тогтоолыг санал нэгтэйгээр баталлаа
БНАСАУ цөмийн туршилт хийснийг буруушаасан тогтоолыг санал нэгтэйгээр баталлаа. Зураг: МҮОНРТ

Японы парламентын хоёр танхимын гишүүд Умард Солонгос улс цөмийн тав дахь удаагийн туршилт хийснийг буруушаасан тогтоолыг санал нэгтэйгээр баталлаа. Энэ тогтоолуудад мөн Японы Засгийн газарт хандсан Пхеньяний эсрэг дарамт шахалтаа нэмэгдүүлэх уриалга ч багтсан байгаа аж.

Парламентын доод танхимын тогтоолд Умард Солонгост хандаж олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шинжээчдийг цөмийн байгууламжууддаа оруулж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн алхам хийхийг шаардсан байлаа.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ тогтоолуудыг баталсны дараа хэлсэн үгэндээ Умардын сүүлийн туршилт нь шинээр хариу барихаар аюулын шинэ түвшинд очоод байгааг илэрхийлж байна гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн тэрбээр НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэхээ амласан юм.

Хуваалцах