Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНАСАУ-ын 2020 оны нэн тэргүүний зорилт эдийн засгийн хөгжил, иргэдийнхээ амьжиргааг нэмэгдүүлэх

Умард Солонгосын засаг захиргаа иргэдээ “Америкийн хоригийн эсрэг үхлийн тулаан”-д бэлтгэхийг уриаллаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНАСАУ-ын 2020 оны нэн тэргүүний зорилт эдийн засгийн хөгжил, иргэдийнхээ амьжиргааг нэмэгдүүлэх
БНАСАУ-ын 2020 оны нэн тэргүүний зорилт эдийн засгийн хөгжил, иргэдийнхээ амьжиргааг нэмэгдүүлэх. Зураг: МҮОНРТ

Умард Солонгосын засаг захиргаа иргэдээ “Америкийн хоригийн эсрэг үхлийн тулаан”-д бэлтгэхийг уриаллаа. “Манай улсын оршин тогтнох, хөгжих эрхийг үгүйсгэдэг дайсагнагч хүчнүүдийн зүгээс ирэх, урьд хожид байгаагүй "үхлийн" хориг, дарамт шахалтыг саармагжуулах аян нь амьдралын биш "үхлийн" тулаан байх болно” гэж “Минжү Чосон” сонинд мягмар гарагт бичжээ.

Тиймээс өнөөгийн бэрхшээлийг давуу тал болгон хувиргаж, өөрсдийн хүч, технологи дээрээ тулгуурлан эдийн засгийн хурдан өсөлтөд хүрэхийг уриалсан байна. БНАСАУ бусад орны нэг ч өдөр тэсэхээргүй "үхлийн" дарамт шахалттай учирсан гэж энэ хэвлэлд онцолсон байна.

Умард Солонгосын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун ч хоригтой тэмцэхийг уриалж, тус улсын 2020 оны нэн тэргүүний зорилт бол эдийн засгийн хөгжил, иргэдийнхээ амьжиргааг нэмэгдүүлэх гэж тэмдэглэсэн юм.

Хуваалцах