Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНАСАУ-ын асуудлаарх хүч чармайлтыг зохицуулах ажлын хэсэг байгуулна

АНУ, Өмнөд Солонгос хоёр улс орнуудын БНАСАУ-ын талаарх байр суурийн зохицуулалтыг сайжруулахад чиглэсэн ажлын хэсэг байгуулах тохиролцоонд хүрчээ. Америкийн төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Роберт Палладино

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНАСАУ-ын асуудлаарх хүч чармайлтыг зохицуулах ажлын хэсэг байгуулна
БНАСАУ-ын асуудлаарх хүч чармайлтыг зохицуулах ажлын хэсэг байгуулна. Зураг: МҮОНРТ

АНУ, Өмнөд Солонгос хоёр улс орнуудын БНАСАУ-ын талаарх байр суурийн зохицуулалтыг сайжруулахад чиглэсэн ажлын хэсэг байгуулах тохиролцоонд хүрчээ. Америкийн төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Роберт Палладино сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдлээ. Түүний хэлснээр, АНУ-ын Умард Солонгосын асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Стивен Биган сая Сөүлд айлчлахдаа ийнхүү тохиролцсон байна.

Палладиногийн хэлснээр, тусгай элч төлөөлөгчийн энэ айлчлалын гол зорилго БНАСАУ-ыг эргэлт буцалтгүйгээр цөмийн зэвсгээс нь татгалзуулахын тулд тавих дипломат хүч чармайлтыг хэлэлцэхэд оршиж байжээ. Хоёр тал Умард Солонгосыг цөмийн зэвсгээс нь татгалзуулахын тулд тавигдах дипломат хүч чармайлт, энэ асуудлаарх улс орнуудын байр суурийг нэгтгэх, Умард Солонгосоор НҮБ-ын хориг арга хэмжээг гажилтгүй мөрдүүлэх асуудлыг хэлэлцээд дахин ажлын хэсэг байгуулахаар тохирчээ. Тэгэх зуур Өмнөдийн “Чунанильбо” сонин АНУ Умард болон Өмнөд Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааг зогсоохоор оролдож байгаа тухай мэдээллээ.

Ингэхдээ сонин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газар дахь эх сурвалжаасаа иш татжээ. Сонины мэдээлснээр, АНУ Өмнөд Солонгосын 4 том корпорац болох “Самсунгэлектроникс”, “Хьюндай моторс групп”, “Эс-Ка групп”, “Эль-Жи групп”-тэй холбогдож ерөнхийлөгч МунЖэИны умардад хийсэн айлчлалын үеэр хамтын ажиллагааны ямар цар хүрээтэй асуудал хэлэлцсэн талаар тодруулахыг завдсан гэнэ. Дээрх 4 корпорацын төлөөлөгчид МунЖэИныг өнгөрсөн 9 дүгээр сард Пхеньянд айлчлахад нь дагалдаж явсан юм. Өнгөрсөн 9 дүгээр сард Америкийн Сангийн яам Өмнөд Солонгосын 7 банктай утсаар ярьж, БНАСАУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээтэй холбоотой сэдэв хөнджээ. Америкийн энэ алхмыг Вашингтон Солонгос хоорондын харилцаа Пхеньяныг цөмийн зэвсгээс нь татгалзуулах яриа хэлэлцээнээс хурдан өрнөж буйд сэтгэл түгшиж байна гэдгээр ойлгож, хүлээн авч болохоор байгаа юм.

Хуваалцах