Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

БНАСАУ-ын эрх баригч намын бүгд хурал ирэх сард болно

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын бүгд хурлыг шинэ оны эхний сард зохион байгуулахаар болсон байна. Энэ тухай тус улсын төрийн төв телевизээр албан ёсоор мэдээллээ.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНАСАУ-ын эрх баригч намын бүгд  хурал  ирэх сард болно
БНАСАУ-ын эрх баригч намын бүгд хурал ирэх сард болно. Зураг: МҮОНРТ

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын бүгд хурлыг шинэ оны эхний сард зохион байгуулахаар болсон байна. Энэ тухай тус улсын төрийн төв телевизээр албан ёсоор мэдээллээ.

Хөдөлмөрийн намын 8 дугаар бүгд хурал шинэ он гараад болно гэсэн мэдээлэл хэдэн сарын өмнөөс цацагдаж байсан ч ийнхүү албан ёсоор товыг нь зарлаад байна.

БНАСАУ-ын эрх баригч тус намын сүүлийн бүгд хурал 2016 онд болж байсан бол 6 дугаар бүгд хурал нь түүнээс 36 жилийн өмнө буюу 1980 онд болж байсан юм.

Хуваалцах