БНАСАУ-ын парламентын чуулганы хуралдаан өнөөдөр эхэлж байна
Өнөөдөр БНАСАУ–ын парламентын чуулганы 2 дахь хуралдаан эхэлж байна. Дэлхийн хамгийн хаалттай энэ улсын парламентын чуулганаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн асуудлаар АНУ-тай хийж байгаа яриа хэлэлцээнд ямар байр суурь бодлого чиглэл баримтлахаа зарлах болов уу гэж олон
Мэдээллийн алба

Өнөөдөр БНАСАУ–ын парламентын чуулганы 2 дахь хуралдаан эхэлж байна. Дэлхийн хамгийн хаалттай энэ улсын парламентын чуулганаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн асуудлаар АНУ-тай хийж байгаа яриа хэлэлцээнд ямар байр суурь бодлого чиглэл баримтлахаа зарлах болов уу гэж олон улс хүлээж байна.
Умард Солонгосын ардын их хурлын чуулган өнгөрсөн 4-р сард болсон. Харин 2014 оноос хойш анх удаагаа чуулганы 2 дахь хуралдааныг нэг жилд зохион байгуулж байгаа нь энэ юм байна. Чуулганы өмнөх хуралдааны үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улс цөмийн зэвсгээсээ бүрэн ангижирсан тохиолдолд л АНУ хориг арга хэмжээгээ цуцлан гэсэн нэг талын байр суурь баримталж байгааг мэдэгдэж байсан юм.
БНАСАУ, АНУ-ын удирдагчдын 3 дахь дээд уулзалт өнгөрсөн 6-р сард болсон. Гэвч түүнээс хойш АНУ-тай яриа хэлэлцээ хийх Умардын хүсэл сонирхол эрс буурчихаад байгааг сүүлийн хэд хэдэн туршилт баталж байна гэж мэргэжилтнүүд тодорхойлох болсон.


















