БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг эцэслэн устгахад дор хаяж 15 жил шаардлагатай
БНАСАУ-ын цөмийн байгууламжийг буулгах, нурааж устгах үйл явц дор хаяж 15 жил үргэлжлэн гэж Лос-Аламосын цөмийн лабораторийн захирал асан Зигфрид Хекер үзэж байна
Мэдээллийн алба

БНАСАУ-ын цөмийн байгууламжийг буулгах, нурааж устгах үйл явц дор хаяж 15 жил үргэлжлэн гэж Лос-Аламосын цөмийн лабораторийн захирал асан ЗигфридХекер үзэж байна. Тэрбээр Нью-Йорк таймс сонинд өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгджээ. ЗигфридХекер өмнө нь нэг бус удаа БНАСАУ-д очиж, тус улсын цөмийн байгууламжуудад орж байжээ.
Түүний үзэж байгаагаар, АНУ БНАСАУ-тай хийх яриа хэлэлцээгээр Пхеньяны цөмийн хөтөлбөрийн гол гол байгууламжийг буулгахтай, устгахтай холбоотой асуудалд Умардууд үүнийг үе шаттайгаар хийнэ гэдгийг хүлээхээс өөр аргагүй юм байна. “Устгах, буулгах асуудлыг ярихад энд хэдэн арван байгууламж, хэдэн зуун байшин барилга, хэдэн мянган хүний асуудал заавал хөндөгдөнө, нөгөөтээгүүр Умард Солонгостой өөр бусад харилцаа тогтоох шаардлага байна, хамгийн гол нь Умард Солонгосын аюулгүй байдлын асуудал маш чухал, аюулгүй байдал гэдэг дор өнөөгийн дэглэм хэвээр үлдэх үү? үгүй юу? гэсэн асуудал хамгийн түрүүнд яригдана” гэж ЗигфридХекер хэлж байна.
Мэдээж хэрэг үүнд бас ойлгомжгүй зөндөө олон асуудал байна, тухайлбал цэргийн болон иргэний цөмийн хөтөлбөрийг хэрхэн зааглах, мөн баллистик пуужин боловсруулах хөтөлбөрт оролцож байгаа умардын инженерүүдийг хэрхэн сансрын уудмыг эзэмших энхийн хөтөлбөрт ашиглаж болох? гээд зөндөө асуудал байгаа юм байна. “Умардууд бүгдийг нэг дор устгахыг хүсэхгүй байгаа, ямар ч асуудал үүсгэхгүй байхуйц цөмийн хөтөлбөрийн элементүүд байна, үүнийг үе шаттайгаар устгах боломжтой, мэдээж хэрэг энэ бол бас багагүй эрсдэл” гэж Америкийн цөмийн шинжээч хэлж байна.
БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг устгах үйл явц наанадаж 15 жил үргэлжлэн, АНУ, БНАСАУ хоёр энэ талаар тохиролцлоо гэж бодоход зарим нэг хүндрэл бэрхшээл тулгарна, иймээс БНАСАУ-ын цөмийн цэнэгт хошууг устгах ажилд энэ зэвсгийг бүтээхэд оролцсон умардын инженерүүдийг татан оролцуулах нь чухал юм байна.


















