Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНАСАУ-ын төлөөлөгчид дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангахаар Сингапурт ирээд байна

Умард Солонгосын өндөр дээд албан тушаалтнууд ирэх 6-р сарын 12-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэнд дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангахаар өнөө өглөө Сингапурт хүрэлцэн ирлээ гэж Японы болон Өмнөд Солонгосын агентлагууд мэдээлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНАСАУ-ын төлөөлөгчид дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангахаар Сингапурт ирээд байна
БНАСАУ-ын төлөөлөгчид дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангахаар Сингапурт ирээд байна. Зураг: МҮОНРТ

Умард Солонгосын өндөр дээд албан тушаалтнууд ирэх 6-р сарын 12-нд АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэнд дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангахаар өнөө өглөө Сингапурт хүрэлцэн ирлээ гэж Японы болон Өмнөд Солонгосын агентлагууд мэдээлж байна.

Умардын төлөөлөгчид уулзалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд АНУ-ын талтай хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм байна. Сингапурт Умардын талтай яриа хэлэлцээ хийх Америкийн төлөөлөгчид ч Токио дахь Америкийн агаарын цэргийн баазаас өчигдөр шөнө хөөрсөн тухай хэвлэлүүд мэдээлж байна. Сингапурт хүрэлцэн ирсэн Умард Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын үндэсний батлан хамгаалах яамны ерөнхий нарийн бичгийн дарга КимЧангСон, улс орноо энх тайвнаар нэгтгэх хорооны дарга РиСонГвон нарын 8 хүний бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирсэн байна.

Харин Америкийн талаас цагаан ордны үйл ажиллагаа хариуцсан орлогч дарга ЖоХагены ахалсан бүрэлдэхүүнтэй баг байгаа юм байна. Мөн Сингапурт сууж байгаа Умард Солонгосын элчин сайдын яамны төлөөлөгчид болон АНУ-ын элчин сайдын яамнаас төлөөлөгчид дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах хэлэлцээнд оролцоно гэсэн мэдээлэл байна. Талуудын хэлэлцээ 2 өдөр үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Ийнхүү Сингапураас гадна Панмунжомд, АНУ болон Умард Солонгосын тал уулзалтын бэлтгэл ажлыг хангах яриа хэлэлцээг үргэлжлүүлж байна. Панмунжом дахь яриа хэлэлцээнд Америкийн талаас Сөүлд АНУ-ын элчин сайд байсан СунКим оролцож байна.

Хуваалцах