БНАСАУ-ын тусгай төлөөлөгч Ханой хотыг зорилоо
БНАСАУ-ын төрийн зөвлөлийн АНУ-тай тогтоох харилцааны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ким Хёк Чоль Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын
Мэдээллийн алба

БНАСАУ-ын төрийн зөвлөлийн АНУ-тай тогтоох харилцааны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч КимХёкЧоль Америкийн ерөнхийлөгч ДональдТрамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёрдох дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангахаар өчигдөр Бээжингээр дамжин Ханой хотыг зорилоо. Тэрбээр энд АНУ-ын засаг захиргааны Умард Солонгосын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Стивен Бигэмтэй уулзаж, дээд хэмжээний уулзалтын нарийн ширийн зүйлийг хэлэлцэх юм.
КимХёкЧоль, Стивен Бигэм нар сүүлд энэ сарын эхээр Пхеньян хотноо уулзаж байсан. Мөн үүний өмнө Ким Жон Ун-д ойр хүмүүсийн нэг хэмээн тооцогддог БНАСАУ-ын төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга КимЧанСон тэргүүтэй умардын төлөөлөгчид Ханой хотод ирээд байна. Энэ хүн БНАСАУ болон АНУ-ын удирдагчдын эхний уулзалтад бэлтгэл ажлыг зохион байгуулж байсан. АНУ-ын ерөнхийлөгч болон БНАСАУ-ын удирдагчийн эхний түүхэн уулзалт өнгөрсөн оны 6-р сарын 12-ны өдөр Сингапурт болж байсан.
Энэ уулзалтын дүнд Трамп, Ким Жон Ун нар хамтарсан баримт бичигт гарын үсэг зурж, үүгээр Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хүлээсэн бол Вашингтон хариуд нь БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа өгөхөө амласан юм. Харин одоо хоёр удирдагчийн ээлжит хоёрдох уулзалт энэ сарын 27-28-нд Вьетнамын нийслэл Ханой хотноо болох гэж байна. Умард Солонгосын тал дээд хэмжээний уулзалт хийх газраар Ханой хотыг сонгосон юм байна.


















