Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Ханой хотыг зорилоо

БНАСАУ-ын төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун энэ сарын 27-28-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хийх хоёр дахь уулзалт нь болох Ханой хотыг зорилоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Ханой хотыг зорилоо
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Ханой хотыг зорилоо. Зураг: МҮОНРТ

БНАСАУ-ын төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун энэ сарын 27-28-нд АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамптай хийх хоёр дахь уулзалт нь болох Ханой хотыг зорилоо. “Их удирдагчийн суусан галт тэрэг 23-ны өдрийн үдээс хойш Пхеньяны төмөр замын буудлаас хөдөллөө” гэж Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээнд өгүүлжээ.

Ким Жон Уныг энэ удаагийн айлчлалд нь Хөдөлмөрийн намын төв хорооны орлогч дарга КимЁнЧоль, Ли СуЁн, КимПхэХэ, О СунЁн, гадаад хэргийн сайд Ли ЁНХо, ардын зэвсэгт хүчний сайд НоГванЧоль, мөн Ким Жон Уны төрсөн дүү, ойрын зөвлөхүүдийн нэг хэмээн тооцогддог Хөдөлмөрийн намын төв хорооны нэгдүгээр орлогч дарга Ким Ё Чон нар дагалдаж байна.

БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотоос Вьетнамын нийслэл хүрэх төмөр замын урт 4500 гаруй километр, хуягласан хүнд галт тэрэгний дундаж хурд 100 километр/цаг байлаа гэхэд умардын удирдагчийн аялал 2 хоног үргэлжлэх юм байна. АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын анхны түүхэн уулзалт өнгөрсөн оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сингапурт болсон.

Хуваалцах