БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилж магадгүй
Умард Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун өнгөрсөн Лхагва гаригт Хятадын даргын урилгаар Бээжинд айлчилж 2 орны төрийн тэргүүн дээд хэмжээний уулзалт хийсэн. Мөн өчигдөр 2 Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын тов тодорхой боллоо.
Мэдээллийн алба

Харин эдгээр мэдээллийн араас Умард Солонгосын залуу удирдагч ОХУ-д айлчилж магадгүй гэж олон улс иш татан мэдээлж байна. Энэ тухай тус улсын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэнийг Тасс агентлаг дамжуулж байна. Тэрээр Оросын талаас айлчлах хүсэлтийг Умард Солонгосын талд тавьсан харин Пхеньяны талаас одоогоор албан ёсны хариу өгөөгүй байна. ОХУ, Умард Солонгостой дээд хэмжээний уулзалт хийхийг зорьж байгаа нь Москва 2 талын харилцааг өргөжүүлж Солонгосын хойгийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд тус дэм болно гэж үзэж байна. Мөн Москва бүс нутгийн хурцадмал байдлыг бууруулахад чиглэгдсэн аливаа хүчин чармайлтыг сайшааж байна гэж Ким Жон Уны Хятадад хийсэн анхны хилийн чанадын айлчлалыг дүгнэж байна.
Үүнээс гадна ОХУ олон улсын харилцааны чухал тал болох улс хоорондын тэгш харилцан ашигтай харилцааг авч үздэг. Солонгосын хойгийн нөхцөл байдлыг сайжруулах сөргөлдөөнийг хөнгөвчлөх аливаа үйл ажиллагааг ОХУ дэмжиж ажиллана гэж мэдэгдсэн байна.