Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өнөө өглөө Бээжинд хүрэлцэн ирлээ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өнөө өглөө Бээжинд хүрэлцэн ирлээ. Түүний суусан автомашины цуваа нисэх онгоцны буудлаас шууд Бээжин хотын баруун хэсэгт орших хятадын засгийн газрын “Дяоюйтай” өргөөнд очсон байна. Хятадын төв телевизийн мэдээлснээр, Ким Жон Ун Бээжинд 2 хонох юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өнөө өглөө Бээжинд хүрэлцэн ирлээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өнөө өглөө Бээжинд хүрэлцэн ирлээ. Зураг: МҮОНРТ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өнөө өглөө Бээжинд хүрэлцэн ирлээ. Түүний суусан автомашины цуваа нисэх онгоцны буудлаас шууд Бээжин хотын баруун хэсэгт орших хятадын засгийн газрын “Дяоюйтай” өргөөнд очсон байна. Хятадын төв телевизийн мэдээлснээр, Ким Жон Ун Бээжинд 2 хонох юм байна.

Умард Солонгосын удирдагч Бээжинд гурав дахаа ирж байна, өмнөх хоёр удаа тэрбээр хуягласан галт тэргээр ирсэн, харин энэ удаа Ким Жон Ын уламжлалыг эвдэж нисэх онгоцоор ирлээ. Удирдагчийн суусан “ЭйрКорёо” компанийн “Ил-62” нисэх онгоц Бээжингийн олон улсын нисэх буудалд буухын өмнө ачаа тээврийн “Ил-76” онгоц буусан, энэ онгоцоор удирдагчийн хуягласан лимузин машин ирсэн. Умардын удирдагч Ким Жон Ун БНХАУ-ын дарга Ши Зиньпинд Сингапурт АНУ-ын ерөнхийлөгч ДональдТармптай хийсэн уулзалтынхаа үр дүнгийн талаар мэдээлэх нь тодорхой. Мөн хоёр удирдагч Пхеньяны эсрэг тогтоосон олон улсын хориг арга хэмжээг сулруулах, тэр дотроо Хятадын зүгээс тавьсан хоригийг зөөлрүүлэх боломжийг хэлэлцэж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна.

Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд олон улсын хоригт нэгдэхээс өөр арга байгаагүй билээ. Хэдийгээр АНУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хүртэл хориг арга хэмжээг хэвээр үлдээнэ гэж байгаа ч Пхеньяны зүгээс цөмийн хөтөлбөртөө холбоотой асуудалд нааштай алхам хийх тохиолдолд хоригийг сулруулж болохыг бас үгүйсгэхгүй байгаа. й

Хуваалцах