Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНАСАУ-ын удирдагч цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгджээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун эрх баригч Хөдөлмөрийн намын их хуралд үг хэлэхдээ цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлж, цэрэг армийн хүчин чадлаа өргөжүүлэхээ амласан байна. Мөн тэрээр АНУ-ыг улс орных нь хамгийн том дайсан гэж тодорхойлж,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНАСАУ-ын удирдагч цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгджээ
БНАСАУ-ын удирдагч цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгджээ. Зураг: МҮОНРТ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун эрх баригч Хөдөлмөрийн намын их хуралд үг хэлэхдээ цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлж, цэрэг армийн хүчин чадлаа өргөжүүлэхээ амласан байна. Мөн тэрээр АНУ-ыг улс орных нь хамгийн том дайсан гэж тодорхойлж, АНУ-ыг ямар ч ерөнхийлөгч удирдлаа гэсэн Вашингтоны Пхеньянд чиглэсэн бодлого өөрчлөгдөхгүй гэж мэдэгджээ. Түүнчлэн Умард Солонгос цөмийн шумбагч онгоц үйлдвэрлэх төлөвлөгөө нь бараг дуусаж байгааг онцолжээ. Умардын удирдагч АНУ-д шинэ засаг захиргаа тангарагаа өргөх гэж байгаа үед АНУ болон цөмийн зэвсгийн бодлогынхоо талаар байр сууриа илэрхийллээ.

Ким Жон Уны энэ мэдэгдэл энэ сарын 20-нд тангараг өргөх ЖоеБайдены засаг захиргаанд шахалт үзүүлэх гэсэн чармайлт юм. Ким Жон Ун хэдийгээр АНУ-тай хийж байсан цөмийн зэвсгийн асуудлаарх яриа хэлэлцээ нь мухардалд орсон ч бүрэн эрхийн хугацаа нь дуусах гэж байгаа ДональдТрамптай халуун дулаан уур амьсгалтай харилцаатай байсан гэж ажиглагчид үзэж байна.

Хуваалцах