Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын даргыг Чингисийн талбайд угтан мэндчиллээ

Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачекийг угтах ёслол өнөөдөр /2015.07.29/ Чингисийн талбайд боллоо.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын даргыг Чингисийн талбайд угтан мэндчиллээ
БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын даргыг Чингисийн талбайд угтан мэндчиллээ. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачекийг угтах ёслол өнөөдөр /2015.07.29/ Чингисийн талбайд боллоо.

Чингисийн талбайд хоёр орны Төрийн далбааг мандуулж, төрийн хүндэт харуул жагсч, Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачекийг угтан мэндчилэв.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачек хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан юм.

Үүний дараа Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой хийх албан ёсны уулзалт эхэллээ.

Эрхэм зочин айлчлалынхаа үеэр Ян Хамачек Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхан, Монгол Улсын анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярт зориулан Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах цэнгүүнд оролцоно.

Хуваалцах