БНЭУ-ын эйр Индиа компани бүх хувьцаагаа зарна
Энэтхэгийн Эйр Индиа компани 8 тэрбум америк долларын үнэлгээ бүхий хувьцаагаа бүгдийг зарахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Энэтхэг улсын үндэсний иргэний агаарын тээврийн тус компани ажилчдынхаа цалинг тавих, түлш худалдан авахаас эхлээд 10 гаруй
Мэдээллийн алба

Энэтхэгийн ЭйрИндиа компани 8 тэрбум америк долларын үнэлгээ бүхий хувьцаагаа бүгдийг зарахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Энэтхэг улсын үндэсний иргэний агаарын тээврийн тус компани ажилчдынхаа цалинг тавих, түлш худалдан авахаас эхлээд 10 гаруй жил хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй тулгарч, өр зээл нь нэмэгдсэн нь бүх хувьцаагаа зарахаас аргагүйд хүргэжээ.
Ерөнхий сайд НарендраМодигийн засгийн газар төсвийн алдагдлаа нөхөхийн тулд эдийн засгийн алдагдалтай хөрөнгөө зарах алхмуудыг хийж эхэлжээ. Саяхан тус компанийн удирдлага хэрэв худалдан авагч олдохгүй бол ЭйрИндиа компанийн үйл ажиллагааг зогсоохоос аргагүй гэж анхааруулсан байна. Ингээд өнөөдөр Энэтхэгийн иргэний агаарын тээврийн компани хувьцаагаа 100% зарах тендер зарласан байна. Худалдан авагчийн материалыг 3-р сарын 17-нд эхний байдлаар баталгаажуулахаар хугацаа товложээ.
1932 онд байгуулагдсан, Энэтхэгийн агаарын тээврийн салбарт монополь эрхтэй, цагтаа агаарын хаан гэж алдаршиж байсан ЭйрИндиа сүүлийн жилүүдэд санхүүгийн хүндрэлтэй тулгарч улмаар хямд нислэгтэй компаниудад байр сууриа алдахад хүрчээ. Энэтхэгийн төрийн мэдлийн газрын тосны компаниуд эйрИндиа компанид түлшний өртгөө дийлэхгүй нөхцөл байдал үүсэж гэж үзээд өнгөрсөн 8-р сараас хойш түлш нийлүүлэхээ зогсоожээ. Гэвч засгийн газрын зуучлалтай яриа хэлэлцээ хийсний дүнд газрын тосны компаниуд нь түлш нийлүүлэлтээ сэргээсэн юм байна. ЭйрИндиа нь 13мянган байнгын ажилтантай, 1850 гаруй нисгэгчтэй, дэлхийн том компаниудын нэг юм.


















