БНЭУ-ын үндэсний иргэний агаарын тээвэрлэгч компани 500 нисэх онгоц худалдан авах түүхэн гэрээ байгуулна
Бельгийн цагдаагийн газар Европын парламентын дэд ерөнхийлөгч тэргүүтэй дөрвөн албан тушаалтныг Катар улсаас авлига авсан үндэслэлээр баривчилсан байна. Дөрвөн сэжигтний нэг нь Евро парламентын дэд ерөнхийлөгч, Грекийн социалист улс төрч Эва Кайли юм байна. Хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч К
Мэдээллийн алба

Энэтхэгийн үндэсний иргэний агаарын тээвэрлэгч ЭйрИндиа компани 500 нисэх онгоц худалдан авч, түүхэнд хамгийн том худалдан авалтын гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Тус компанийн онгоц үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Бойнг, Эйрбус компаниудаас нарийн загварын 400 онгоц, өргөн загварын 100 онгоцыг 100 тэрбум ам.доллароор худалдан авах яриа хэлэлцээ эцсийн шатандаа орсон байгааг салбарын мэргэжилтнүүд нь мэдээлжээ.
Одоогоор бүтээгдэхүүн нийлүүлэх Эйрбус, Бойнг компаниуд болон 500 онгоц авах Энэтхэгийн бизнесийн магнат ТАТА группын аль нь ч энэхүү том дүнтэй түүхэн гэрээний талаар албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна. Хэдхэн хоногийн өмнө Энэтхэгийн бизнесийн магнат Тата групп үндэсний агаарын тээврийн Эйр Индиа компанийг өөрийн эзэмшлийн Вистара компанитай нэгтгэхээр шийдвэрлэжээ. Одоогоор 218 нисэх онгоцтой Тата групп бүх чиглэлд нислэг үйлдэх хүчин чадалтай агаарын тээвэрлэгчийг бий болгож, дотоодын болоод олон улсын нислэгт өөрийн оролцоог тэлэх зорилго тавьжээ. 500 онгоцоор фаркаа шинэчлэх нь ЭйрИндиа Энэтхэгийн зах зээлд тэргүүлэгч байр сууриа улам бэхжүүлнэ гэж зах зээлийн шинжээчид үзэж байна. Энэ худалдан авалтыг хийснээр ЭйрИндиа нь Энэтхэгийн гадаад нислэгийн зах зээлд ноёлохын зэрэгцээ дотоодын нислэгт хоёр дахь том тээвэрлэгч болох юм байна. Худалдаж авах 500 онгоцны 100 нь Эйрбусын А350, Бойнгийн 787, 777 загварын том онгоцууд багтжээ.
Тата группийн 1932 онд үүсгэн байгуулсан Эйр Индиа компанийг Энэтхэгийн засгийн газар 1953 онд төрийн өмч давамгайлсан аж ахуй нэгж болгож байжээ. Гэвч тус компанийн санхүүгийн байдал 2000 оны дунд үеэс эхлэн доройтож эхэлжээ. иймд Тата групп ЭйрИндиаг өөрийн эзэмшилд буцаан авч, зах зээлийг нь өргөжүүлэх, нэр хүндийг нь сэргээхээр шинэ менежмент хэрэгжүүлж байгаа юм байна. 500 нисэх онгоцыг 100 тэрбум доллароор худалдан авах гэрээ агаарын тээврийн салбарт өмнө нь байгуулж байгаагүй том дүнтэй гэрээ болох юм. Өмнө нь 10 гаруй жилийн өмнө АмериканЭйрлайнс компани бойнг, эйрбус компаниудаас 460 нисэх онгоц авахаар захиалга өгсөн нь энэ салбартаа дээд амжилт тогтоож байжээ.


















