Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ 2018 онд 141 сая жуулчин хүлээн авч 127 тэрбум ам.доллар олжээ

Энэ онд гэхэд тус улсын аялал жуулчлалын салбарын орлого 130 тэрбум ам.доллар давах төлөвтэй байна хэмээн Хятадын Аялал жуулчлалын академиас мэдээлсэн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ 2018 онд 141 сая жуулчин хүлээн авч 127 тэрбум ам.доллар олжээ
БНХАУ 2018 онд 141 сая жуулчин хүлээн авч 127 тэрбум ам.доллар олжээ. Зураг: МҮОНРТ

Урд хөршийн аялал жуулчлалын салбарын орлого жилээс жилд тогтмол өсөх хандлагатай байгааг CCTV мэдээллээ. Энэ онд гэхэд тус улсын аялал жуулчлалын салбарын орлого 130 тэрбум ам.доллар давах төлөвтэй байна хэмээн Хятадын Аялал жуулчлалын академиас мэдээлсэн байна.

Тодруулбал, БНХАУ 2018 онд 141 сая жуулчин хүлээн авсан бөгөөд гадаад жуулчдыг татсанаар 127 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэ нь 2017 онтой харьцуулахад гурван хувиар өссөн үзүүлэлт аж.

Хятад улсын аялал жуулчлалын хөгжлийн 2019 оны тайланд дурдсанаар Азийн аялагчид Хятадын аялал жуулчлалд томоохон байр суурь эзэлж байна. Түүнчлэн урд хөршид аялж буй гадаад жуулчдын 60 хувийг Азийн аялагчид эзэлж байгаа бөгөөд Европ, Хойд Америкийн аялагчид удаалжээ. Тухайлбал, Хятад улсад аялж буй гадаад жуулчдын тоог Мьянмар, Вьетнам, Өмнөд Солонгос, Япон, АНУ-ын аялагч тэргүүлж байгаа аж.

Хуваалцах