Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ 2030 он гэхэд цөмийн эрчим хүчний 110 цахилгаан станцтай болно

Аж үйлдвэрлэлийн салбар нь эрчимтэй хөгжиж яваа БНХАУ хүлэмжийн хий ялгаруулалтаа бууруулах үүргийг олон улсын өмнө хүлээж байгаа учраас эрэлтээ хангах цэвэр эрчим хүчний эх үүсвэр бий болгох шаардлага тулгарч байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ 2030 он гэхэд цөмийн эрчим хүчний 110 цахилгаан станцтай болно
БНХАУ 2030 он гэхэд цөмийн эрчим хүчний 110 цахилгаан станцтай болно. Зураг: МҮОНРТ

Аж үйлдвэрлэлийн салбар нь эрчимтэй хөгжиж яваа БНХАУ хүлэмжийн хий ялгаруулалтаа бууруулах үүргийг олон улсын өмнө хүлээж байгаа учраас эрэлтээ хангах цэвэр эрчим хүчний эх үүсвэр бий болгох шаардлага тулгарч байна. Энэ үүднээс Хятадын эрх баригчид ирэх 5 жилд, жил тутам цөмийн эрчим хүчний 6-8 цахилгаан станц байгуулж, 2030 он гэхэд цөмийн эрчим хүчний 110 станцтай болох зорилт тавьж байна. 110 станц байгуулахад Хятадын Засгийн газар 500 тэрбум юань буюу 78.8 тэрбум америк долларын хөрөнгө оруулах юм.

Эрчим хүчний энэхүү шинэ эх үүсвэрээ дагаад Хятад улс эрчим хүч дамжуулах хүчин чадлаа 2014 оныхоос 3 дахин нэмэгдүүлж 2020 он гэхэд 58 мегаваттд хүргэхээр төлөвлөж байгаа юм. Хятад улс цөмийн эрчим хүчний 110 станцтай болсноор АНУ цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч статусаа алдана гэсэн үг. Хятад улс цөмийн эрчим хүчийг ашигладаг олон тооны цахилгаан станц байгуулах, ажиллуулах бүрэн хүчин чадалтай гэж Эрчим хүчний судалгааны газар нь тайлбар хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, олон жил цөмийн салбараа хөгжүүлсэн Хятад улс цөмийн станц байгуулахад дэвшилтэт технологийн нөөц, арвин туршлагатай болсон. 2011 онд Япон улсад Фукушима Даичи атомын цахилгаан станц доголдсоноос хойш Хятадын цөмийн эрчим хүчний станц байгуулах шийдвэр гаргалт удааширсан ч Хятадын эрх баригчид цөмийн станцын аюулгүй байдлыг дээд зэргээр хангана гэсэн зорилт тавьж байна. Хятадын хувьд эрчим хүчний дотоодын их эрэлтээ хангах, дээрээс нь хүлэмжийн хий ялгаруулалтаа бууруулахын тулд нүүрсний хэрэглээгээ бууруулах зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа юм.

Хуваалцах