Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ 350 км/цаг хурдтай автомат төмөр замын шугам нээнэ

туршилтын аяллын үеэр галт тэрэг 385 км/цаг хурдалсан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ 350 км/цаг хурдтай автомат төмөр замын шугам нээнэ
БНХАУ 350 км/цаг хурдтай автомат төмөр замын шугам нээнэ. Зураг: МҮОНРТ

Урд хөршид 2022 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хотуудын нэг болох Хэбэй мужийн Жанжиакоу хотыг Бээжин хоттой холбож буй хурдны галт тэрэгний 174 км шугамыг энэ онд багтаан бүрэн автоматжуулах ажил эхэлсэн. Ийн 190 километр замыг гурван цаг туулдаг байсан бол шинэ замын автоматжуулалт ашиглалтад орсноор аялах хугацааг 50 минутаар багасгах аж.

Уг хурдны галт тэрэг нь жуулчдыг олимпийн хүрээлэн хүртэл тээвэрлэх ба дээд хурд нь 350 км/цаг хүртэл хурдтай явахаар зохион бүтээсэн шугам юм. Өнгөрсөн сард хийсэн хэвлэл мэдээллийн арга хэмжээний үеэр Хятадын төмөр замын группийн галт тэрэгний хяналтын систем хариуцсан ахлах инженер Мо Жисон “Туршилтын хугацаанд ухаалаг төмөр замын ашиглалтын аюулгүй байдал, тохь тух, ажлын гүйцэтгэлийг сайжруулж, эрчим хүчний зардлыг бууруулна. Шугам нээгдэхийн зорчигчдод туслах, ачаа тээврийг зохицуулах зорилгоор төрөл бүрийн ухаалаг роботууд байршуулах болно” гэжээ. Түүнчлэн туршилтын аяллын үеэр галт тэрэг 385 км/цаг хурдалсан байна.

Хуваалцах