Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

БНХАУ-аас дипломатуудынхаа тоог бууруулахыг шаардах төлөвтэй байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас БНХАУ-д хандаж АНУ дахь дипломатуудынхаа тоог эрс цөөрүүлэх шаардлага хүргүүлэхээр төлөвлөж байгаа бололтой байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-аас дипломатуудынхаа тоог бууруулахыг шаардах төлөвтэй байна
БНХАУ-аас дипломатуудынхаа тоог бууруулахыг шаардах төлөвтэй байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас БНХАУ-д хандаж АНУ дахь дипломатуудынхаа тоог эрс цөөрүүлэх шаардлага хүргүүлэхээр төлөвлөж байгаа бололтой байна.

Энэ тухай Төрийн Департамент дах эх сурвалжуудынхаа мэдээлэлд үндэслэн Вашингтон Пост мэдээлжээ. Энд нийтэлснээр ирэх сарын эхээр АНУ ийм шаардлага хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Хоёр талын төлөөлөгчдийн яриа хэлэлцээ өнгөрсөн 7 хоногт болсон бөгөөд Вашингтон албан мэдэгдлээ удахгүй хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээлжээ. АНУ дахь БНХАУ-ын дипломатуудын тоо тодорхойгүй ч зөвхөн Вашингтон дахь ЭСЯ-нд л гэхэд 245 ажилтан ажилладаг байна.

Хуваалцах