БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хайминыг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яаманд хүлээн авч уулзав.
Мэдээллийн алба

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хайминыг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яаманд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын тээврийн 5 төрөл тус бүрээр хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар дэлгэрэнгүй ярилцаж, цаашдын хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаанд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Син Хаймин Зам, тээврийн хөгжлийн сайдын хариуцлагатай албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, БНХАУ-ын Тээврийн яамны сайд Ян Чуантан болон Төмөр замын ерөнхий компанийн захирал Шэн Гуанзу нарын зүгээс Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад баяр хүргэсэн мэндчилгээг уламжлав.
Эх сурвалж: Зам тээврийн яам


















