БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас оюутан, сурагчдад тэтгэлэг гардуулжээ
Тоглолтын үеэр БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Цай Вэнь руй Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дорноговь салбарын тэргүүний 5 оюутанд тус бүр 1.500.000 төгрөг,
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас Дорноговь аймгийн ард иргэдэд зориулан Эрээн хотын Үндэсний дуу бүжгийн чуулга, ӨМӨЗО-ны циркийн жүжигчдийг тус аймагт урьж, "Саранхөхөө" театрт урлагийн тоглолт, циркийн үзүүлбэр сонирхуулжээ.
Тоглолтын үеэр БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Цай Вэнь руй Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дорноговь салбарын тэргүүний 5 оюутанд тус бүр 1.500.000 төгрөг, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 5 оюутанд тус бүр 2.000.000 төгрөг, ерөнхий боловсролын сургуулийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айлын 10 сурагчдад тус бүр 700.000 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг гардуулсан байна.
Айлчлалын үеэр хоёр тал цаашид Дорноговь аймгийн 14 сумын Засаг даргын Тамгын газар, төрийн болон төсөвт байгууллагуудыг БНХАУ-ын зохих түвшний аймаг, хот, хошуу, сиан болон холбогдох байгууллагуудыг хамтын ажиллагаатай болгох, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, аялал жуулчлал, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт зэрэг бүхий л салбарт хамтран ажиллах тал дээр анхаарал хандуулан ажиллахаар боллоо.






















