Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ Африкт 60 сая ам.долларын тусламж амлав

2000 оноос хойш гурван жил тутам зохиогдож байгаа Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт өнгөрсөн баасан гарагт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Йоханнесбург хотноо болсон.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ Африкт 60 сая ам.долларын тусламж амлав
БНХАУ Африкт 60 сая ам.долларын тусламж амлав. Зураг: МҮОНРТ

2000 оноос хойш гурван жил тутам зохиогдож байгаа Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт өнгөрсөн баасан гарагт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Йоханнесбург хотноо болсон. Чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин Африк тивд ирэх 3 жилд 60 тэрбум америк долларын тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Хятад улс 2006 оноос хойш Африкийн орнуудад өгөх зээл тусламжийн хэмжээгээ эрс нэмэгдүүлсэн. Тухайлбал, 2006 онд таван тэрбум, 2009 онд 10 тэрбум, 2012 онд 20 тэрбум америк долларын Засгийн газрын болон хүүгүй зээл олгож байжээ. Харин энэ удаа үйлдвэр, дэд бүтэц, эрүүл мэнд зэрэг 10 салбарт 60 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийхээр болж байна. Түүнчлэн энэ оны сүүлчээр Африкийн зарим буурай орны өрийг цуцлахаар болсон гэдгээ Си Зиньпин цохон тэмдэглэлээ.

Түүнчлэн 200 мянган инженер-техникчийг Хятад болон бусад гадаад оронд сургана гэж мэдэгдсэн. Эдгээр хөрөнгө оруулалт нь хоёр талд харилцан ашигтай төдийгүй хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал алхам болж байгааг талууд онцолж байна. Үүний зэрэгцээ Си Зиньпин “Африк тив асуудлаа өөрсдийн аргаар шийдэж, эцсийн шийдвэрээ өөрсдөө гаргах хэрэгтэй. Энэ шийдвэрийг Хятад улс үргэлж дэмжих болно” гэсэн байна. Хятадын даргын энэ үгийг олон улсын шинжээчид “Африк тив дэх Хятадын хөрөнгө оруулалт хэчнээн нэмэгдсэн ч Хятад улс дотоод асуудалд нь оролцохгүй” гэсэн агуулгатай хэмээн тайлбарлаж байна.

Хуваалцах