Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ анх удаа нарыг судлах хиймэл дагуул хөөргөлөө

БНХАУ нарыг ажиглан судлах анхны хиймэл дагуулаа хөөргөлөө.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ анх удаа нарыг судлах хиймэл дагуул хөөргөлөө
БНХАУ анх удаа нарыг судлах хиймэл дагуул хөөргөлөө. Зураг: МҮОНРТ

БНХАУ нарыг ажиглан судлах анхны хиймэл дагуулаа хөөргөлөө. "Сихэ" нэртэй хиймэл дагуулыг өчигдөр орой Шаньси мужийн Тайюань хиймэл дагуул хөөргөх төвөөс амжилттай хөөргөсөн тухай тус улсын Сансар судлалын агентлаг мэдэгдсэн юм.

Нарыг судлах анхны хиймэл дагуул "Сихэ"-г Чанжэн-2D пуужингаар Тайюаниас хөөргөсөн бөгөөд уг төхөөрөмж тойрог замд амжилттай орсон байна. "Сихэ"-г хөөргөсөн нь Чанжэн зөөгч пуужингийн 391 дэх нислэгийн даалгавар боллоо.

Энэхүү үйл явдал хүн төрөлхтөнд нарыг судлах эрин үе ирснийг харуулж байгаа бөгөөд уг хиймэл дагуул нь нарны бүрэн зургийг авч судлах аж.

"Сихэ" хиймэл дагуул нь 550 кг жинтэй, ашиглалтын хугацааг нь гурван жилээр тооцон бүтээсэн төхөөрөмж юм. Уг хиймэл дагуул нь гурван жил нарыг тойрон судалгаа хийнэ.

Харин хиймэл дагуулын нэр нь Хятадын эртний домогт гардаг, хуанлиг бүтээсэн нарны бурхан Сихэгийн нэр бөгөөд тус улсын ард иргэд энэ нэрийг өөрсдөө сонгосон байна. Мөн тус улсын иргэд анх удаагаа ангараг гарагийг судлуулахаар хөөргөсөн хиймэл дагуулаа Хятадын домог үлгэрт гардаг галын бурханы нэрээр "Жужун" гэж нэрлэж байжээ.

Хуваалцах