Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ АНУ-аас эрдэнэшиш импортлохоо бүрэн зогсоожээ

Түүнчлэн гахайн мах, шар буурцагны импортын хэмжээгээ бууруулж, тэжээлийн үр тарианы худалдан авалтаа идэвхтэй багасгаж буй юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ АНУ-аас эрдэнэшиш импортлохоо бүрэн зогсоожээ
БНХАУ АНУ-аас эрдэнэшиш импортлохоо бүрэн зогсоожээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ АНУ-аас эрдэнэшиш худалдан авахаа бүрэн зогсоосон байна. Түүнчлэн гахайн мах, шар буурцагны импортын хэмжээгээ бууруулж, тэжээлийн үр тарианы худалдан авалтаа идэвхтэй багасгаж буй юм байна. Энэ нь АНУ БНХАУ-ын тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд импортын гаалийн татвар ногдуулахаар шийдвэрлэсний хариуд авч байгаа арга хэмжээ юм.

БНХАУ-ын талаас ийнхүү импортын бараа бүтээгдэхүүний хэмжээг бууруулж, зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортлохоо бүрэн зогсоож байгаагаас болж Америкийн фермерүүд, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид хохирол амсч эхэлсэн байна. Энэ тухай "Уолл Стрит Журнал" нийтэлснийг хэвлэлүүд иш татан дамжуулж байна. Энд Америкийн фермерүүд, бизнес эрхлэгчид хэдийнэ гомдол гаргаж эхэлсэн тухай нийтэлсэн байна.

Тухайлбал, шар буурцагны тариалалт, үйлдвэрлэлээрээ АНУ-д тэргүүлдэг "Ванже" компанийн Ерөнхий захирал Сорен Шредер импортлогч талын худалдааны хориг арга хэмжээнээс болоод АНУ-ын экспортод том цоорхой үүсэх эрсдэл гарч байгааг анхааруулсан байна. Ийнхүү хоёр улс харилцан бие биенийхээ эсрэг чөлөөт худалдаанд саад болох арга хэмжээ авснаас болоод бизнес эрхлэгчид нь хохирол амссаар байна.

Тиймээс ч хоёр талын өндөр албаны төлөөлөгчид худалдааны харилцаанд үүсээд байгаа энэ мэт асуудлыг зохицуулах яриа хэлэлцээг эхний байдлаар хийгээд байна. Одоогоор энэ уулзалтын тодорхой үр дүн мэдрэгдээгүй хэвээр байна.

Хуваалцах