Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ, АНУ цахим аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээгээ эрчимжүүлнэ

Цахим аюулгүй байдал АНУ, Хятад хоёр орны харилцааны хөндүүр сэдвийн нэгд тооцогддог. Өнгөрсөн есдүгээр сард тус хоёр орон цахим халдлагын эсрэг гэрээ байгуулсан

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ, АНУ цахим аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээгээ эрчимжүүлнэ
БНХАУ, АНУ цахим аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээгээ эрчимжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Цахим аюулгүй байдал АНУ, Хятад хоёр орны харилцааны хөндүүр сэдвийн нэгд тооцогддог. Өнгөрсөн есдүгээр сард тус хоёр орон цахим халдлагын эсрэг гэрээ байгуулсан бол, энэ лхагва гарагт мөн асуудлаар Вашингтонд хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр 2 орон цахим ертөнцийн тухай олон улсын хэм хэмжээний талаар үр дүнтэй, ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Хэлэлцүүлэгт Хятад, Америкийн цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүд оролцож, харилцан итгэлцэлд түшиглэсэн хоёр талт хамтын ажиллагаа, яриа хэлэлцээг эрчимжүүлэхээр зөвшилцжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Хятадын дарга Си Зиньпин Вашингтонд төрийн айлчлал хийх үеэр цахим аюулгүй байдлын хоёр талт хэлэлцүүлэг зохион байгуулах санаачлага гаргаж, талууд харилцан тохиролцсон юм. Анхны хэлэлцүүлэг ийнхүү лхагва гарагт амжилттай өндөрлөлөө.

Харин дараачийн хэлэлцүүлгийг ирэх 6 сарын дотор багтаан зохион байгуулахаар хоёр тал шийдвэрлэжээ. Хэлэлцүүлэгт оролцсон Хятадын мэргэжилтнүүдийг тус улсын гадаад хэргийн яамны зэвсгийн хяналтын хэлтсийн дарга Ван Чун ахалсан байна. Харин АНУ-ын талыг Төрийн департаментын цахим гэмт хэрэг хариуцсан зохицуулагч Кристофер Пейнтер тэргүүлэн оролцжээ.

Хуваалцах