Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ, Ардчилсан Солонгос улсын хоорондох дипломат харилцааны 70 жилийн ой тохиож байна

Бүгд Найрамдах Хятад Ард улс болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын хооронд найрсаг, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баяр тохиож байна. Энэ үйл явдалтай холбогдуулж хоёр улсын удирдагчид харилцан баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ, Ардчилсан Солонгос улсын хоорондох дипломат харилцааны 70 жилийн ой тохиож байна
БНХАУ, Ардчилсан Солонгос улсын хоорондох дипломат харилцааны 70 жилийн ой тохиож байна. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Хятад Ард улс болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын хооронд найрсаг, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баяр тохиож байна. Энэ үйл явдалтай холбогдуулж хоёр улсын удирдагчид харилцан баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

БНХАУ-ын дарга ШиЖиньпин болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын удирдагч Ким Жон Ун нар хоёр улсын хооронд дипломат харилцааны эхлүүлсний 70 жилийн ойг тохиолдуулан баярын телеграф солилцлоо гэдгийг Хятадын төрийн хэвлэл Синхуа дамжуулсан байна. Хятадын дарга ШиЖиньпин баярын захидалдаа хоёр улсын удирдагчдын хооронд өнгөрсөн 2 жилийн дотор 5 удаагийн уулзалт болсон гэдгийг онцолж, Пхеньян болон Бээжингийн удирдагчдын тогтмол уулзалт талуудын харилцааг шинэ түвшинд хүргэж байгааг цохон тэмдэглэжээ. Мөн ШиЖиньпин хоёр улсын хооронд урт удаан хугацааны эрүүл, дэвшилтэт харилцааг хүсч байгааг илэрхийлжээ.

Харин үүний хариуд Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун хоёр орны хоорондох уламжлалт нөхөрсөг харилцааг улам бүр бэхжүүлнэ гэдгээ амлалаа. Мөн Пхеньян хоёр улсын хоорондох нөхөрсөг харилцаагаар дамжуулан Солонгосын Хойгт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Умард Солонгосын Америкийн Нэгдсэн Улстай эхлүүлсэн цөмийн асуудлаарх яриа хэлэлцээ гацаанд ороод байгаа өнөө цаг үед Пхеньян Бээжинтэй харилцаагаа сайжруулахад онцгой анхаарал хандуулж байна. Хятад болон Умард Солонгосын хооронд дипломат харилцаа эхэлсний 70 жилийг ойн баярыг тохиолдуулан томоохон баярын үйл ажиллагаа болох мэдээлэл байгаа юм. Энэ баярт хоёр улсын удирдагчид биечлэн оролцох магадлалтай гэж ЭН ЭЙЧКИ дамжуулжээ.

Хуваалцах