Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ байр сууриа дахин илэрхийлэв

БНХАУ-ын эрх баригчид Бээжин өөрийн газар нутаг дээрээ цэрэг батлан хамгаалахын техник, хэрэгсэл байрлуулах нь хууль ёсны үйлдэл гэж мэдэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ байр сууриа дахин илэрхийлэв
БНХАУ байр сууриа дахин илэрхийлэв. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын эрх баригчид Бээжин өөрийн газар нутаг дээрээ цэрэг батлан хамгаалахын техник, хэрэгсэл байрлуулах нь хууль ёсны үйлдэл гэж мэдэгджээ. АНУ-ын нэгэн судалгааны байгууллага Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн цуваа долоон аралд агаарын хамгаалах системээ байруулсан байж магадгүй байгаа тухай мэдээлсний дараа Бээжин ийм мэдэгдэл хийсэн байна.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч "АНУ-ын судалгааны байгууллагын мэдээллийг нарийн сайн судлаагүй. Гэхдээ Өмнөд Хятадын тэнгисийн арлууд бол Хятадын бүрэн эрхт газар нутаг юм" хэмээн улс орныхоо байр суурийг дахин илэрхийлжээ.

Мөн тэрбээр Хятад улс газар нутаг дээрээ дэд бүтэц байгуулах, цэрэг батлан хамгаалахын шаардлагатай техник тоног төхөөрөмж суурилуулах нь хэвийн л зүйл гэдгийг ч мэдэгдэлдээ онцолжээ.

Хятадын Батлан хамгаалах яам өөр нэг улс хилийн ойр орчимд нь цэргийн хүчээ харуулж байхад өөрийн газар нутаг дээрээ зэвсгээ байрлуулсныхаа төлөө Хятад улс яагаад шүүмжлүүлэх ёстой вэ гэсэн агуулгатай мэдэгдэл гаргасан тухай "Эн Эйч Кей" агентлагийн мэдээлэлд дурджээ.

Хуваалцах