Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ Бээжингийн есөн хороололд тогтоосон хөл хорионы дэглэмээ цуцаллаа

долоодугаар сарын 28-нд, Хүнань мужээс Бээжин рүү буцсан нэг иргэнээс “Ковид-19” халдвар батлагдсан учир ойр орчимд нь буюу нийт арван хороололд хөл хорионы дэглэм тогтоожээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ Бээжингийн есөн хороололд тогтоосон хөл хорионы дэглэмээ цуцаллаа
БНХАУ Бээжингийн есөн хороололд тогтоосон хөл хорионы дэглэмээ цуцаллаа. Зураг: МҮОНРТ

Урд хөршийн “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн Лүн Юэюанаас бусад Бээжин хотын есөн хорооллын хөл хорионы дэглэм цуцлагдлаа. Тодруулбал, өнгөрсөн долоодугаар сарын 28-нд, Хүнань мужээс Бээжин рүү буцсан нэг иргэнээс “Ковид-19” халдвар батлагдсан учир ойр орчимд нь буюу нийт арван хороололд хөл хорионы дэглэм тогтоожээ. Хөл хорио тогтоосноос хойш тухайн бүсийн иргэдээс нэг, гурав, долоо, 14 дэх өдөр буюу нийт дөрвөн удаа PCR шинжилгээ авсан бөгөөд бүх хариу сөрөг гарсан хэмээн CCTV мэдээллээ.

Харин “Ковид-19” халдварын эерэг тохиолдол илэрсэн хорооллын иргэдээс өчигдрийг хүртэлх хугацаанд таван удаа PCR шинжилгээ авсан бөгөөд хөл хорионы дэглэм 21 өдөр үргэлжлэх юм байна.

Хуваалцах