БНХАУ биеийн тамирын багш нарын чанар, тоог нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ
Хятадын эрх баригчид биеийн тамирын багш нарын дутагдалтай байдлыг шийдвэрлэх хүрээнд бага, дунд сургуулийн энэ хичээлийн багш нарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх цуврал бодлого хэрэгжүүлэхээр болжээ.
Мэдээллийн алба

Хятадын эрх баригчид биеийн тамирын багш нарын дутагдалтай байдлыг шийдвэрлэх хүрээнд бага, дунд сургуулийн энэ хичээлийн багш нарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх цуврал бодлого хэрэгжүүлэхээр болжээ. Хятадын боловсролын яамнаас зарласан энэ арга хэмжээ нь ирээдүйд бэлтгэгдсэн өв тэгш сурагчдыг бэлтгэх үүднээс бие болон оюуны хөгжлийг нэгтгэсэн цогц боловсролын арга барил хэрэгжүүлэхэд чиглэжээ.
Ингэхдээ биеийн тамирын багш нарыг бэлтгэх төрөл чиглэлийг нэмэгдүүлж, эх хэл, тоо, англи хэлний багш нартай ижил түвшинд авч үзэхийн зэрэгцээ хөл бөмбөг, сагс, волейболын спортын хөгжлийг эрчимжүүлэхэд анхаарах юм байна. Хятадад хүүхдүүдийн дунд хэт таргалалт, харааны бэрхшээл газар авахын зэрэгцээ ахлах сургуулийн элсэлтийн шалгалтад голлох болсон зэргээс үүдэж биеийн тамирын хичээл сүүлийн үед анхаарлын төвд оржээ.
2022 онд хөдөө орон нутгийн сургуулиудад голдуу 120 мянга орчим биеийн тамирын багш дутагдалтай байжээ. Асуудлыг шийдвэрлэх хүрээнд биеийн тамирын багш нарыг спорттой холбоотой чиглэлээр дипломтой эсвэл аль нэг спортын зэрэгтэй байхыг шаардана. Мөн тэтгэвэрт гарсан ахмад тамирчид болон ахмад дайчдыг орон тооны багшаар ажилуулахаар шийдвэрлэжээ.


















