Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ БНАСАУ-аас нүүрс импортлохоо түр зогсоолоо

БНХАУ НҮБ-аас Умард Солонгосын эсрэг шинээр тогтоосон хориг арга хэмжээний дагуу тус улсаас авах нүүрсний импортоо түр хугацаагаар зогсоосон тухайгаа өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ БНАСАУ-аас нүүрс импортлохоо түр зогсоолоо
БНХАУ БНАСАУ-аас нүүрс импортлохоо түр зогсоолоо. Зураг: МҮОНРТ

БНХАУ НҮБ-аас Умард Солонгосын эсрэг шинээр тогтоосон хориг арга хэмжээний дагуу тус улсаас авах нүүрсний импортоо түр хугацаагаар зогсоосон тухайгаа өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн.

НҮБ-ын аюулгүйн зөвлөл Умардын цөмийн зэвсгийн туршилтыг эсэргүүцэн, 2321 тоот тогтоол баталсантай холбогдуулж Бээжин дээрх шийдвэрийг дагаж, Пхеньяны нүүрсний импортыг 3 долоогийн хугацаагаар хязгаарлаж байгаа тухай мэдэгдэл гаргасан юм.

Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор НҮБ-ын гишүүн орнууд Умард Солонгосоос жилд 7.5 сая тонн буюу 400 сая америк доллароос давсан хэмжээний нүүрс импортлож авахыг хориглоно гэж заажээ. Өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн энэ хязгаарлалт гурван долоо хоног үргэлжилж, энэ сарын 31-нийг хүртэл үйлчлэх юм байна.

Умард Солонгосын нүүрсний гол худалдан авагч Хятад улс шинэ хоригийн дагуу нүүрсний импортоо 700 сая америк доллараар танах нь. Энэ оны эхний 10 сард Хятад улс Умард Солонгосоос 18.6 сая тонн нүүрс импортоор авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Нүүрс нь Умард Солонгосын хатуу валютын гол эх үүсвэр төдийгүй экспортын гол бүтээгдэхүүн нь юм. Энэ хооронд Хятадын Засгийн газар Өмнөд Солонгосын талтай 2009 онд мухардалд орсон Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээг сэргээх асуудлаар уулзалт хийжээ.

Хуваалцах