Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ, БНТУ терроризмтой тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлнэ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд болсон дээд уулзалтын үр дүнд 2 улс терроризмтой тэмцэх, аюулгүй байдлаа хангах, чиглэлээрх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ, БНТУ терроризмтой тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлнэ
БНХАУ, БНТУ терроризмтой тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Туркийн Ерөнхийлөгч РежепТайипЭрдоганы БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд болсон дээд уулзалтын үр дүнд 2 улс терроризмтой тэмцэх, аюулгүй байдлаа хангах, чиглэлээрх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Үүний зэрэгцээ Хятадын дарга ШиЖиньпин Туркийн Ерөнхийлөгч Эрдоган нар худалдаа, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амалцгаасан байна.

Хоёр улсын удирдагч БНХАУ-ын засгийн газрын санаачлага болох Бүс ба замын хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрчим хүч, боловсролын салбар дахь харилцаа хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээ илэрхийлсэн байна. Мөн Хятадын дарга ШиЖиньпин энэ уулзалтынхаа үеэр 2 тал бүс нутгуудын тулгамдсан асуудлууд дээр холбоо харилцаа тогтоож, улс төрийн аргаар тэдгээрийг зохицуулахад хамтын дэмжлэг үзүүлэх ёстойг онцолжээ. Үүний зэрэгцээ Туркийн Ерөнхийлөгч Эрдоган бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хангахад Турк Хятадын харилцаа холбоо ихээхэн чухлыг онцлон тэмдэглээд улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Хуваалцах