БНХАУ болон гуравдагч орны ажилчдыг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл Монголд ирүүлэхгүй байхаар зөвшилцлөө
Хавирга, Баянхошуу боомтыг түр хугацаагаар хаах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн сайдад тус тус хүргүүлээд байгаа аж
Мэдээллийн алба

Дорнод аймаг Хятад улстай хоёр боомтоор харилцаж байгаагийн хувьд шинэ коронавирусийн халдвар орж ирэх өндөр эрсдэлтэй гэж үзээд Хавирга, Баянхошуу боомтыг түр хугацаагаар хаах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн сайдад тус тус хүргүүлээд байгаа аж.
Аймгийн удирдлагаас Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудтай уулзалт хийж өмнө нь амрахаар явсан тус аж ахуйн нэгжүүдийн ажилтан Хятад болон гуравдагч орны иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд Монголд ирүүлэхгүй байхаар зөвшилцсөн байна.
Мөн Засгийн газрын шийдвэрийн дагуу газрын тосны тээвэрлэлт хэвийн явагдахаар байгаа хэдий ч аймгийн Онцгой комиссоос газрын тосны тээврийн автомашинуудыг Баянхошуу хилийн боомтоор буцаж, Монгол Улс руу орж ирэхийг тодорхой хугацаанд хязгаарлах нь зүйтэй гэж үзсэн байна.


















