Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ Чилитэй 12 гэрээ хэлэлцээр байгуулав

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Латин Америкийн орнуудаар хийж байгаа албан ёсны айлчлал Чили улсад өндөрлөж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ Чилитэй 12 гэрээ хэлэлцээр байгуулав
БНХАУ Чилитэй 12 гэрээ хэлэлцээр байгуулав. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Латин Америкийн орнуудаар хийж байгаа албан ёсны айлчлал Чили улсад өндөрлөж байна. Тэрээр өчигдөр Чилийн нийслэл Сантьяго хот Чилийн ерөнхийлөгч Мишель Бачелеттэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний дараа тэд хоёр орны засгийн газар хооронд хөдөө аж ахуй, гадаад харилцаа, одон орон судлал, соёл урлаг зэрэг олон салбарт хамтран ажиллах тухай 12 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах үйл явцийг гэрчилжээ.

Хятад нь Чилийн худалдааны гол түнш орон. Хоёр орны худалдаа өнгөрсөн онд 31.5 тэрбум америк долларт хүрсэн байна. Чилийн Хятад руу хийдэг экспорт худалдааны нь хоёр дахь гол түнш АНУ руу гаргадаг экспортоос бараг хоёр дахин нэмэгдэж байгаа юм.

Хуваалцах