Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ: "COVID-19"-ийн эсрэг 3 вакциныг эмнэлзүйн туршилтын сүүлийн шатанд шилжүүлнэ

БНХАУ-д "COVID-19"-ийн эсрэг вакцин гарган авах 5 туршилт, шинжилгээний ажил хийж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ: "COVID-19"-ийн эсрэг 3 вакциныг эмнэлзүйн туршилтын сүүлийн шатанд шилжүүлнэ
БНХАУ: "COVID-19"-ийн эсрэг 3 вакциныг эмнэлзүйн туршилтын сүүлийн шатанд шилжүүлнэ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-д "COVID-19"-ийн эсрэг вакцин гарган авах 5 туршилт, шинжилгээний ажил хийж байна. Туршилтад ороод байгаа дээрх 5 вакцинаас 3-ынх нь эмнэлзүйн туршилтын хоёрдугаар үе шат өндөрлөж, одоо сүүлийн буюу 3-р шатны туршилтад оруулах талаар "СCTV" мэдээлжээ.

ДЭМБ-аас өнгөрөгч пүрэв гарагт өгсөн мэдээллээр дэлхийн хэмжээнд агуулга, найрлага нь өөр хоорондоо ялгаатай 13 төрлийн вакцины судалгаа хийгдэж байгаа юм. Дээрх вакцины туршилтын ихэнх нь БНХАУ-д хийгдэж байна. Бээжин "COVID-19"-ийн эсрэг вакцин бэлэн болсон тохиолдолд юуны түрүүнд Африкийн орнууд, мөн Хятадын “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн орнуудад нийлүүлэхээр байгааг Японы "NHK" мэдээлсэн байна.

Хуваалцах