Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-д 11.9 сая сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө

БНХАУ-ын их, дээд сургууль болон коллежид элсэх шалгалт жил бүрийн 6 дугаар сарын 7-9-нд болдог.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-д 11.9 сая сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө
БНХАУ-д 11.9 сая сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын их, дээд сургууль болон коллежид элсэх шалгалт жил бүрийн 6 дугаар сарын 7-9-нд болдог. Уламжлал ёсоор энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлж байгаа талаар CCTV мэдээллээ. 2022 онд БНХАУ-д 11 сая 930 мянган сурагч элсэлтийн шалгалтад оролцоно.

Энэ жил БНХАУ-ын элсэлтийн ерөнхий шалгалт “Ковид-19” вирусийн халдварын эсрэг журмын дагуу зохион байгуулагдаж байгаагаараа онцлог аж. Өнөөдөр Хятадын ихэнх хотод такси компаниуд шалгалт өгч байгаа сурагчдад сайн дураар үйлчилгээ үзүүлж байна. Бусад холбогдох салбарынхан ч сурагчдад зориулан сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж байгаа аж.

Хуваалцах